Thursday, April 26, 2007

Õè÷ýýë 7. Ìîíãîëûí àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäñýí á¿ñ¿¿ä

Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл, түүх, соёлын эртний дурсгалууд зэрэг дотоод, гадаадын зочид жуулчдыг татах ихээхэн нөөц боломж байна. 1996 онд ЮНЕСКО-гоос Ховд хотын дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн улаан буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуй, мөн дархан цаазат Отгонтэнгэр уулыг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Мөн 1997 онд Увс нуурын ай савын Дархан цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулан авчээ. Улаангом хотын дэргэдэх Чандмань Улаан уулын археологийн олдвор нь эртний түүх, соёлын нандин өвд зүй ёсоор тооцогддог.

Монгол орны áàðóóí õÿçãààðûí үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон ястны амьдрал ахуй зэргийг сонирхуулах өргөн боломжтой. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар аялан, ховор жигүүртэн шувууд болон усны амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур, мөн Хар-ус нуурын өмнөд эргээр аялал жуулчлалын бааз байгуулах нөөц байна. ̺í Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цагаан дэглий, Цагаан шувуут, Түргэний нуруу, Хархираа зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс Түргэн, Хархираа, Хангилцаг зэрэг түргэн урсгалт голуудаар, мөн Ховд аймгийн Хар-ус нуурын хойд эргээр усан спорт хөгжүүлэх боломж бас байна.

Баруун бүсэд түүх-археологийн болон шашин угсаатны зүйн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжòîé.

Хангайн бүс нь түүх, соёлын дургалт болон байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш тохиромжтой нутаг юм.

Хөвсгөл аймагт байгалийн шинжлэл, амралт, шашин, соёл, спортын болон өвөрмөц сонирхлын, Орхон,Булган аймагт бизнес, амралт сувилал, спортын болон морин аяллын, Архангай, Өвөрхангай аймагт түүх, соёл иргэншил, байгаль судлал, амралт сувилал, морин аяллын, Баянхонгор аймагт рашаан, сувилал, спорт аяллыг түлхүү хөгжүүлэх боломжтой.

Мөн одоо бүрдээд байгаа материаллаг бааз дээрээ түшиглэн тэдгээрийг өргөтгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүсийн аймгуудыг хамарсан аялал жуулчлалын сүлжээ байгуулах, уг сүлжээг ОХУ-ын Байгаль нуур болон Өвөр монголын аялал жуулчлалын сүлжээнд холбох, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх нь тулгамдсан асуудал болж байна.

Төвийн бүсийн ойт хээр, тал хээр, говь хосолсон өвөрмөц экосистем, шашин, түүх, соёлын баялаг өв, тэдгээрийн аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлосны үндсэн дээр Сэлэнгэ, Дархан-уул, Дорноговь аймагт түүх, соёл, хот, суурин, худалдаа-бизнесийн чиглэлийн, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт амралт сувилал, спорт аялал, ардын урлаг / уртын дуу/, нүүдлийн соёл иргэншлийн чиглэлийн аялал жуулчлалын бүс нутгийг бий болгож, тэдгээрийг УБ-ын болон Хангайн бүсийн аялал жуучлалын төвүүдтэй зам, тээвэр, холбоо мэдээлэл, маршрутын нэгдсэн сүлжээгýэр холбон хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлалын салбарын маркетингийн нэгдмэл бодлогыг тодорхойлж, материаллаг баазыг нь сайжруулан, Улаанбаатар хот орчим, Горхи-Тэрэлж, Өмнөговь аймаг зэрэг олон улсын хэмжээний тэргүүлэх чиглэлийн аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх áîëîìæòîé.

Зүүн бүс нутагт Хэнтий, Хянганы нуруу, Дорнод аймгийн хойд хэсэг болон Дарьгангын байгалийн цогцолбор газар, Мэнэнгийн тэгш тал, Буйр нуур, Хэрлэн, Онон, Хурх, Улз, Халх, голын сав нутгийн байгалийн үзэсгэлэнт нутаг, Гурваннуур, Хөдөө арал зэрэг Эзэн Чингис, Их хаадын түүх, үйл амьдралтай холбоотой газар нутаг, Чингисийн хөшөө, Их Бурхант, Хэрлэн Барс хотын туурь, Халх голын хөшөө дургалын цогцолбор зэрэг түүх, соёлын дурсгалт газар элбэг тул аялал жуулчлал, амралт сувиллыг хөгжүүлэх өргөн боломж байна,

Дундад зууны үеийн нүүдэлчин Монгол угсаатны түүх, соёлын дурсгал болох хүн чулуун хөрөг, урлал, эртний хүний булш, Бунхан, сүг зураг, зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлс ихтэй. Иймд энэ бүс нутагт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх боломжтой юм.

Óëààíáààòàðûí á¿ñ ºíººäºð Ìîíãîë Óëñàä ãàäààäûí æóóë÷èä îðæ, ãàðàõ ãîë òºâ þì. ¯¿íèé çýðýãöýý ýíä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðûã õºãæ¿¿ëýõýä íýí ò¿ð¿¿íä øààðäëàãàòàé áàéäàã çàì òýýâýð, ýð÷èì õ¿÷íèé äýä á¿òýö, çî÷èä áóóäàë, ¿çâýð ¿éë÷èëãýýíèé ãàçðóóä, äýëõèéí áóñàä îðíóóäòàé õîëáîãäñîí áàíê ñàíõ¿¿ãèéí ¿éë÷èëãýý, ºíäºð õóðäíû õîëáîî ìýäýýëëèéí ñ¿ëæýý õàðüöàíãóé èë¿¿ õºãæñºí. ̺í Áîãäõàí óóë, Ãîðõè, Òýðýëæ, Àð, ªâºð Æàí÷èâëàí çýðýã áàéãàëèéí ¿çýñãýëýíò ãàçðóóä, Èõ òýíãýðèéí àìíû ñ¿ã çóðàã, Áýëõèéí àìíû Õ¿íí¿ãèéí ¿åèéí áóëøíóóä, Ñîíãèíî óóëûí îëîí áóëø, Ãà÷óóðòûí àìíû çîîñîí çóðàã á¿õèé õàä, Í¿õòèéí àìíû áè÷èãò õàä, Õýðýýäèéí Òîîðèë õàíû îðäíû òóóðü, Áîãä õààíû îðäîí ìóçåé, ×îéæèí ëàìûí ñ¿ì, Ãýñýð ñ¿ì, Äàìáàäàðæàà õèéä, ìýãæèä Æàíðàéñýã äàöàí, Ãàíäàíòýã÷èíëýí õèéä, ×èí âàí Õàíääîðæèéí ºð㺺, Ìîíãîëûí ¯íäýñíèé ò¿¿õèéí ìóçåé, Áàéãàëèéí ìóçåé, Çàíàáàçàðûí óðëàãèéí ìóçåé, Öýðãèéí ìóçåé, Ä¿ðñëýõ óðëàãèéí ìóçåé, Óëñûí òºâ íîìûí ñàí çýðýã ãàäààä, äîòîîäûí æóóë÷äûí ñîíèðõëûã òàòñàí ò¿¿õ, ñî¸ëûí äóðñãàëò ãàçðóóä îëîí áàéäàã.

No comments: